Чуулганы ирц: Засгийн газрын гишүүн П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн, Э.Одбаяр нар чуулганы хуралдаанд хоцров

0

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдааны ирцийн мэдээг УИХ-ын тамгын газраас гаргасан байна.

УИХ-ын 126 гишүүний найман гишүүн гадаадад томилолттой байгаа бол чөлөө авсан хоёр гишүүн байна.

Чуулганы өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, П.Наранбаяр, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, П.Сайнзориг,  Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Энхнасан, Г.Лувсанжамц нарын гишүүд хоцорсон байна. Өөрөөр хэлбэл, 10:00 цагаас хойш чуулганы танхимд орж ирж, ирцээ бүртгүүлжээ.

Хоцорсон гишүүдийн гурав нь буюу П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн, Э.Одбаяр нар Засгийн газрын гишүүд юм.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 21 минут, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 20 минут, УИХ-ын гишүүн Л.Энхнасан 19 минут тус тус хоцоржээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны ирцийн мэдээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *