Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

0

Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, “Монголын радио”-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан билээ.

Осол гаргасан жолооч нь өндөр хэмжээний согтолттой байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 17-ны өглөө 09:00 цагт Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан шатны хэлэлцүүлэг болохоор товлогджээ.

Хэрэв тухайн жолооч гэм буруутай нь тогтоогдвол “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *