МИАТ-ийн 5кг гар тээшийн журам иргэдийг бухимдуулж байна

0

Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) компанийн гүйцэтгэх захирлын хоёрдугаар сард гаргасан “1 ширхэг 5кг гар тээш зөвшөөрөх” журам иргэдийг бухимдуулсаар байна. МИАТ ХК өмнө нь гар тээшинд хязгаар заадаггүй байсан юм. 

Шинэ журмаар “нислэгийн аюулгүй байдал, зорчигчдын тав тухыг хангах үүднээс 1 ширхэг 5кг гар тээш зөвшөөрөх ба 3 талын нийлбэр 115 см (55см x 40 см x 20 см) хэмжээнээс хэтрэхгүйг анхаарна уу. Гар тээшний жин 5кг эсвэл 3 талын нийлбэр 115 см (55см x 40 см x 20 см) хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэгдэхийг анхаарна уу” гэжээ. 

Олон улсын авиакомпаниуд тухайлбал, европын авиакомпаниуд 8кг гар тээшийг зөвшөөрдөг. American airlines гар тээшинд хязгаар тавьдаггүй. Гэтэл МИАТ ХК гар тээшинд ийнхүү хязгаар тавьснаар удахгүй ОХУ-ын “Победа” авиакомпани шиг гар тээшийг хэмжээ заасан хайрцагт хийн, илүү гарвал тээшийн үнэ нэхдэг болох нь ээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *