Таны хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд та юу хийх ёстой вэ?
Ye тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, таслан зогсооход чиглэсэн арга хэмжээнүүд сургууль,
дотуур байранд үе шаттайгаар хийгдэж буй.
Гэхдээ эдгээр ажлын үр дүнг үзэхэд хугацаа шаардагдах тул эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайтар
ярилцаж, сургууль цэцэрлэг болон дотуур байранд ямар үйл явдлууд өрнөж буй талаар мэдээлэлтэй байх нь чухал юм.
Тухайлбал ингэж ярилцахдаа таны хүүхэд бусдад дээрэлхүүлсэн гэдгийг мэдвэл юу хийх нь
зохимжтойг Боловсролын Ерөнхий Газраас зөвлөхдөө:
- Хүүхдээ сонс, итгэ. Үргэлж хамт байна гэдгээ ойлгуулаарай.
- Хүүхдээ бүү шүү, түүний буруу биш гэдгийг хэлээрэй.
- Хүүхэдтэйгээ ярилцаж, хариу арга хэмжээ авахад нь туслаарай.
- Сургуулийн ажилтнуудад (анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэх мэт) мэдээлээрэй гэжээ.