Монгол оронд бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой дунджаар 953 гэсэн үр дүн гарчээ
Өнөөдөр буюу аравдугаар сарын 23 нь Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр юм.
Монгол оронд бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой 806-1,127 буюу дунджаар 953 гэсэн үр дүн гарсан байна. Цоохор ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа аж.
Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо Хятад улсын дараа буюу хоёр дахь том популяц бүхий улс болж буй талаар Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.