Мотоциклтой яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

0

Баяхонгор аймгийн Богд сумын иргэн Б нь 04.01-ний өдрийн 21:00 цагт тус сумын “Элст хүрэм” гэдэг газар нутагладаг малчин Н-аас гарч, Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:29 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Богд сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд 04.02-ны өдрийн 13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *