МУГТ С.Цэрэнчимэд Дэлхийн аваргын финалд шалгарлаа

0

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд үргэлжилж байна.

Тус тэмцээний 59кг-ын жинд ДАШТ-ийн алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж Япон улсын бөхтэй алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Ингэснээр манай бөх 3 дахь удаагаа ДАШТ-ийн финалд шалгарч байгаа юм.

Мөн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Медалийн төлөөх барилдаанууд манай цагаар 10 -р сарын 31-ний 00:30 цагаас эхлэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *