С.Цэнгүүн: УИХ-ын 103 гишүүн эрчим хүчний реформыг дэмжсэн

0

Эрчим хүчний Үндэсний хорооноос мэдээлэл хийв. Уг мэдээлэлдээ эрчим хүчний салбарын шинэчлэлтэй холбоотой баримтлаж буй бодлого, зарим шийдвэр, үүсээд буй асуудлын талаар ярив. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “УИХ-ын 126 гишүүний 103 нь энэхүү эрчим хүчний реформыг хийхийг дэмжсэн. Тэдний зүгээс зөвхөн үнэ тарифын асуудалд дэмжин оролцож байгаа юм биш хөгжлийн суурь болсон энэхүү эрчим хүчний реформыг цогцоор нь хийлгэхийн тулд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Энэ ч үүднээс Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа сайд нар гүйцэтгэл сайтай, хурдтайгаар энэ шилжих процессыг хийгээсэй гэж хүсэж байна. Мөн УИХ дээр хийж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэл дээр бид бүхэн иргэд болон хувийн бизнесүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтээрээ хамарсан том реформыг цогцоор нь хийж чадна гэж бодож байна. Энэ бол дан ганц эрчим хүчний асуудал биш Монгол Улсад байгаа бүх салбаруудад нөлөөтэй, агуулгаар нь харахад улсын тусгаар тогтнолтой холбоотой том зүйл юм” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *