А.Батзориг: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүйгээр юу түлж байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Үүнд төрөөс арга хэмжээ авах хэрэгтэй байна
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож байна.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Утаанаас салах цорын ганц арга нь орон сууцжуулах. Эсвэл гэр хорооллын дэд бүтцэд бүрэн холбох арга бий. Таван толгой түлш ХК-нд алдагдал бий. Гэхдээ хамгийн бага түвшинд хүргэх шаардлагатай байгаа учраас урсгал зардлаа болох бууруулах талаас нь ажиллах хэрэгтэй байх. Хоёрдугаарт, шилжилтийн үед технологийн шинэчлэлүүдийг маш сайн хийх ёстой. Мөн олон улсад түлшийг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авдаг байсныг судалсан судалгаа бий юу. Цаашид утааг бууруулах, утаагүй түлш гаргах асуудалд төр яаж анхаарвал зохистой байгаа талаар компанийн байр суурийг сонсъё
“Таван толгой түлш” ХХК-ийн газрын дарга А.Батзориг: Яг өнөөдөр тулгамдаж байгаа нэг асуудал нь 8000 орчим айл манай түлшийг түлэхгүйгээр юу түлж байгаа нь мэдэгдэхгүйгээр явж байна. 2020-2022 онуудад энэ хүмүүст 3-4 долоо хоногийн нүүрсийг Нийслэлийн Халамжийн газраас өгдөг байсан. Тиймээс үүнд арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хоёрт, нийт 140 мянган тонн түүхий нүүрс нүүрс түлж байгааг манайхтай харьцуулахад бараг 300 гаруй мянган тонн нүүрсний нөлөөллийг утаанд үзүүлж байна. Аль аль талдаа агаарын бохирдлыг үүсгэж байгаа олон хүчин зүйлийг зэрэгцүүлээд шийдээд явах нь зүйтэй байх.
Эх сурвалж: Ubn.mn