Б.Пүрэвдорж: Бүх салбарт хулгай бий. Гэхдээ Эрчим хүчний салбарт гаргууд их хулгайчтай

0

Эрчим хүчний үнийг нэмж, энэ салбарт реформ хийх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Эрчим хүчний үнийг нэмснээр олон бараа материал, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэж, инфляци үүсэх эрсдэл үүсээд байгаа юм. Иймд бид энэ талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос тодрууллаа. 

Тэрбээр, “Эрчим хүчний үнийг шимэгчилж амьдардаг албан тушаалтнууд, тендерт нь шалгардаг хэдэн компаниудын асуудлыг эхлээд шийдвэрлэмээр байна. Байсхийгээд л эрчим хүчний асуудалд холбогдож, идэж уусан хэргээр АТГ-т шалгуулдаг хэдэн хүмүүс бий. Мөн 10 жил асуудалгүй ажиллах тоног төхөөрөмж тавихын оронд хоёр жил ажиллуулаад л эвдэлж, сольдог хэсэг бүлэг хүмүүс эрчим хүчний сабарт байна. Эрчим хүчний үнийг нэмсэнээр энэ салбарт шимэгчилж амьдардаг хүмүүсийн халаас руу л орно. Эхний ээлжинд энэ хүмүүсээсээ салах хэрэгтэй. Үнийг нэмсэн ч тодорхой хэмжээний татаас өгнө. Тийм учраас эхний ээлжинд авлига, хүнд суртлын асуудлаасаа салах хэрэгтэй” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *