Н.Номтойбаяр: Цөмийн энерги, технологи, олборлолтын горимуудыг мэддэг УИХ-ын гишүүд лав байхгүй байх

0

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо яг одоо Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Урантай холбоотой олон ичмээр түүхүүд бий. Мэдэхгүй зүйлүүд бас байна. Адаглаад цөмийн энерги, технологи, олборлолтын горимуудыг мэддэг УИХ-ын гишүүд лав байхгүй байх. Ер нь Монголд боловсон хүчин бодлогоор хэр бэлтгэгдсэн байгаа юм. Цөөхөн хэдэн эрдэмтэн, судлаачид байдаг. Хэрэв чухал салбар гэж харж байгаа бол цаашид боловсон хүчний бодлогоо эргэж харах л ёстой” гэв

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *