МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар түр томиллоо
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн 2024 оны 10-р сарын 28-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Монгол Улсын Гавьяат Жүжигчин Дугараагийн Алтанхуягийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлын албан тушаалд түр томиллоо.
- 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн.
- 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн
- 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан
- 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр ажилласан
- 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажиллаж эхэлсэн.
- 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллах эхэлсэн
- 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.