Харамсалтай хэрэгт арьсаа хамгаалж, амиа хоохойлогчид

0

Бага насны хүүхэд эндсэн асуудлыг хоёр сайд бие биен рүүгээ түлхэв.

Тодруулбал, Ой хоёр сартай хүүхэд цэцэрлэг дээрээ энэ сарын 28-нд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэвч тухайн цэцэрлэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байсан билээ.

Зөвшөөрлийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр болон Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар нэгнийгээ буруутгасан юм.

Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхэд амиа алдсан хэрэгт харамсч байна. Зөвшөөрөлгүй хувийн цэцэрлэг буюу хүүхэд харах үйлчилгээ яаманд хамаарахгүй” хэмээн ярьж, ичих ч үгүй арьсаа хамгаалж зогсов.

Бага насны хүүхдийг харах үйлчилгээ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамаарах асуудал гэв.

Харин Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Боловсролын сайд өөрөөсөө “бултуулсан” тайлбарыг өгсөн, энэ нь нэг удаагийн үйлдэл биш” хэмээн яриад сууж байв.

Мөн тэд өчигдрийн /2024.10.30/ Засгийн газрын хуралдаанаар эл асуудлаар ч маргалдсан сураг бий. П.Наранбаяр сайд ЗГ-ын гишүүдээр шүүмжлүүлж, Л.Энх-Амгалан сайдтай маргалдсан гэгдэж байна.

Ямартай ч тухайн цэцэрлэг Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *