Л.Гантөмөр: Манай улс танил талаараа дулаан, эрчим хүч авдаг болох аюулд ороход ойрхон байна

0

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс эрчим хүчний үнэ нэмэгдүүлэх талаар асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Аж ахуй нэгж, хувийн хэвшлээ дэмжих үүднээс татварын хөнгөлөлт, төлбөрийн хойшлуулалт ч гэх мэт хөтөлбөрт оруулах боломжгүй байсан юм уу? Түүнчлэн айл өрхүүдийг бага оврын нарны станц худалдан авахад НӨАТ, гаалийн татвараас хөнгөлөх боломжийг судалж үзсэн үү?

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Засгийн газар эдийн засгийн орчноо сайжруулъя гэж байгаа. Бизнесийн орчныг эрүүл болгоё гэж байгаа. Түүнчлэн эрчим хүчний реформыг ярьж байгаа. Компаниудад хүндээр тусаж магадгүй. Нөгөө талдаа үйлдвэрлэл болоод бусад салбарыг хөгжүүлье гэвэл эрчим хүчнийхээ одоо байгаа байдлыг өөрчлөхөөс өөр сонголтгүй. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал үргэлжлэх юм бол манай эдийн засаг өсөх биш эсрэгээрээ уналтад орно. Үйлдвэрлэл нэмэгдэхгүй хасагдахаар байна. Бүр сүүлдээ танил талаараа дулаан, эрчим хүч авдаг болох аюул байгаа учраас бид энэ реформыг хийнэ. Ингэхдээ бид орлого багатай иргэддээ дэмжлэг үзүүлнэ. Төсөвт 50 тэрбум төгрөг суулгасан байгаа гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *