Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ

0

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа өнөөдөр /2024.11.01/ хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хууль тогтоогчийн бодлого, үзэл баримтлалыг Цэцэд хамгаалав. Шүүхийн шинэчлэлийг нураалгүй цаашид боловсронгуй болгох чиглэлд онол, үзэл баримтлалын мэтгэлцээн өрнүүлэх боломж олгосон, шийдвэрлэсэн өргөдөл, мэдээлэл гаргагч талууд, Цэцийн эрхэм гишүүдэд баярлалаа” гэжээ.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчийн хориглох зүйлсийг хуульчилж өгсөн байна. Тухайлбал,

50.1.1-т “Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглоно” гэж хуульчилжээ. Хуулийн заалтыг ЭНД дарж уншина уу.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа 2024.11.01-ний өдөр хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэв. УИХ-ын итгэмжлэгдсэн…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *