Премиум Нэксус ХК-ийн III улирлын борлуулалтын орлого ₮434 тэрбумд хүрч, зах зээлийн үнэлгээ өсөх эхлэл тавигдлаа
- “Премиум Нэксус ХК”-ийн III улирлын борлуулалтын орлого ₮434 тэрбум хүрч компанийн хувьцаа идэвхжин зах зээлийн үнэлгээ өсөх эхлэл тавигдлаа.
- Тус компанийн III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 52.2 тэрбум төгрөгөөр өсөж, зах зээлийн үнэлгээ 211 тэрбум төгрөгт хүрээд байна.
МХБ-ийн ТОП-20 индексэд багтдаг “Премиум Нэксус ХК”-ийн III улирлын борлуулалтын орлого ₮434 тэрбум хүрч компанийн хувьцаа идэвхжин зах зээлийн үнэлгээ өсөх эхлэл тавигдлаа.
Компани оноосон нэрээ “Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК”-иас “Премиум Нэксус ХК” болгон өөрчилсөн бөгөөд энэ нь зөвхөн оноосон нэрийн өөрчлөлт бус бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх томоохон шилжилтийн эхлэл болж буйг тус компани мэдэгдэж байcан.
Энэхүү амлалтандаа ч хүрч “Премиум Нэксус” ХК-ийн цэвэр ашиг III улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 52.2 тэрбум төгрөгөөр өсөж, зах зээлийн үнэлгээ 211 тэрбум төгрөгт хүрээд байна.
2024 оны эхний хагаст stora.mn-ээр дамжуулан БНХАУ-аас бараа захиалах боломжийг бүрдүүлж мөн шар айргийн зах зээлд орж Чингис шар айргийг өөрсдөдөө нэгтгэсэн нь борлуулалтын орлогыг төрөлжүүлэн улмаар III улирлын санхүүгийн тайлан эерэг гарахад нөлөө үзүүллээ.