Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Шанхайн экспо -2024” арга хэмжээнд оролцохоор өнөөдөр БНХАУ-ыг зорино

0

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран 7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г 2024 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулах гэж байна. 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ УГ АРГА ХЭМЖЭЭД ОРОЛЦОНО-

Уг экспод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож аж, ахуй нэгжүүдээ дэмжихээс гадна хамтын ажиллагааны шинэ гарцын талаар өндөр дээд түвшинд санал солилцож шийдэлд хүрэх юм. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотыг зорино. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд чиглэсэн экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах юм.

6 жил амжилттай зохион байгуулагдсан тус үзэсгэлэн нь жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд 2023 оны 6 дахь удаагийн экспод дэлхийн 128 улсаас 3400 гаруй ААН-үүд оролцож нийт 410,000 хүн үзэж сонирхсон байна. Тус Экспо нь нийт 500.000м2 талбайг хамардаг бөгөөд доорх төрлөөс бүрдэнэ.

  • Ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи
  • Автомашин
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  • Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
  • Аялал жуулчлал
  • Соёл, боловсрол
  • Тээвэр логистик зэрэг үйлчилгээний салбар мөн олон улсын дүр төрхийн үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэнэ.

-МАНАЙ УЛС 6 СТАНДАРТ ТАЛБАЙ ЗАХИАЛСАН-

Мөн тус экспогийн үеэр 90 гаруй салбар хуралдаан, бизнес уулзалт, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн Экспод өргөн хэрэглээний барааны хэсэгт Танхимаас нийт 6-н стандарт талбай урьдчилан захиалсан бөгөөд чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортын зах зээлээ өргөжүүлэх зорилготой, төлөөлөл болсон ААН-үүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулахаар бэлтгэл хангагджээ.
 
Дэлхийн 128 гаруй орны төлөөлөл шилдэг аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох мөн түүнчлэн Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад Улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох маш том боломжийг олгож буй энэхүү өндөр үр дүнтэй арга хэмжээнд манай үндэсний ямар үйлдвэрлэгчид оролцож буй одоогоор тодорхойгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *