СТАТИСТИК: Эмэгтэй парламентчдын дундаж нас 45 бол хамгийн залуу УИХ-ын гишүүн 27 настай
Энэ онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдана. Иймд Монголын парламент дахь эмэгтэй улстөрчдийн статистик мэдээллийг танилцуулж байна.
Манай улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа жендерийн тэгш эрхийг баталгаажуулан боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төр, гэр бүлийн гэсэн үндсэн дөрвөн чиглэлд төрийн бодлогыг боловсруулж байсан түүхтэй. Харин улс төрийн эрхийн хувьд сонгуульт албанд эмэгтэйчүүдийг ажиллуулах, эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, Ардын их хуралд эмэгтэй төлөөллийг хангах зэрэг дэвшилтэт бодлогыг 100 шахам жилийн өмнө хэрэгжүүлж байжээ. Харин 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш “Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль”, УИХ болон орон нутийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх квотыг хангаж өгсөн байдаг.
•1992 оны УИХ-ын сонгуулиар ГУРВАН эмэгтэй гишүүн
•1996 оны УИХ-ын сонгуулиарНАЙМАН эмэгтэй гишүүн
•2000 оны УИХ-ын сонгуулиар ЕСӨН эмэгтэй гишүүн
•2004 оны УИХ-ын сонгуулиар ТАВАН эмэгтэй гишүүн
•2008 оны УИХ-ын сонгуулиар ГУРВАН эмэгтэй гишүүн
•2012 оны УИХ-ын сонгуулиар 11 эмэгтэй гишүүн
•2016 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн
•2020 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн
•2024 оны УИХ-ын сонгуулиар 32 эмэгтэй гишүүн тус тус сонгогджээ.
УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон эмэгтэй гишүүд
- С.Оюун таван удаа,…Д.Арвин,
- Т.Ганди нар дөрвөн удаа УИХ-д сонгогджээ. “УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн дундаж нас 45 аж. Харин хамгийн залуу УИХ-ын гишүүн 26 настай. Хамгийн ахмад нь 58 настай сонгогдож байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2013 онд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байв. Тухайлбал, МАХН-аас Н.Удвал нэр дэвшиж байв. Харин Ерөнхий сайдад эмэгтэй хүн томилогдож байсангүй.