Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ
Элэгний В вирусийн эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ.
Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 11-р тогтоолд “Элэгний В вирус”-ын эсрэг ерөнхий нэршлийн 2, худалдааны нэршлийн 4 төрлийн эмийг багтаасан байдаг.
Өмнө нь даатгуулагч-иргэд эдгээр эмийг сар бүр 30 ширхгийг ЭМД-ын сангийн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг байсан бол одоо 90 хоногийн хэрэглээгээ нэг дор бичүүлэн авах боломжтой болжээ.