Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
НЗДТГ-аас эргэн төлөгдөх нөхцөлгүй, гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тус дэмжлэгийг авахыг хүсэгчид нь:
- 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид
- Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуус
- Оролцоо төслийн төгсөгчид зэрэг 9 дүүргийн 18 багийг хамруулах юм байна.
Багууд хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах өдөр хүртэлх сургалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
- Бизнесийн санаа, бизнесийн санаагаа хөгжүүлэх оролцоонд тулгуурласан сургалт
- Загварчлах сэтгэлгээ буюу бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт
- Бизнес модель хавтан ашиглах сургалт
- Гарааны бизнесээ эхлүүлэх, гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллах ирээдүйтэй санааг менторын тусламжтайгаар хөгжүүлэх, гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн үйл ажиллагаа
- Бэлтгэл хурдасгуур ментор 5 долоо хоногийн турш үргэлжлэх 5 удаагийн хөгжүүлэх бойжуулах сургалтад хамрагдана.
Энэхүү эргэн төлөгдөх нөхцөлгүй, гарааны бизнес эрхлэгч залуучуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн талаар НЗДТГ-аас тун удахгүй мэдээлэл өгөх юм байна.