Д.Далайжаргал: Ураныг байгальд ээлтэй аргаар олборлоно

0

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр “Мон Атом”-ын гүйцэтгэх захирал Д.Далайжаргал асуултад хариуллаа. 

“Өнгөрсөн онд францад хийсэн Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр санхүүгийн ерөнхий зарчмаа тохиролцчихсон зүйл. Яаралтай горимоор хэлэлцэхэд Украины дайн энэ тэр нөлөөлсөн юм биш. Бид хөрөнгө оруулалтын гэрээгээ 2025 онд багтаагаад байгуулчихвал жилд 2500 тонн уран олборлох үйлдвэрийн дэд бүтэц, барилгын ажлыг хийхэд 4 жил зарцуулах юм. Харин 2028 оноос үндсэн үйлдвэр рүү орно. Газар дор уусган олборлох технологиор ураныг олборлоно. Энэ бол байгальд хамгийн ээлтэй эко арга” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *