Ж.Тана “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүний ажлаа өгчээ
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Тана ажлаа өгчээ. Тэрбээр, 2022 оны дөрөвдүгээр сард Оюутолгой төслийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнийг томилогдож байсан юм.
Ж.Тана нь 2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлагатай нэгэн юм.