Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог энэ сарын 5-нд хүлээн авч уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод цаашид хоёр улсын улс төрийн бүхий л түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх чиглэлд Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Элчин сайд Эрик Тео Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа Сингапур, Монголын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа онцлов.