Туул голын мөсөнд цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ
Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Баянзүрхийн-Ам” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 04:20 цагт дүүргийн онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд тэнхлэгээ хүртэл цөмөрч суусан байсныг 30 минут ажиллаж, татан гаргажээ.