Д.Ганбаяр: Д.Мөнх-Эрдэнэд хилс хэрэг үүрүүлэх гээд Архангай аймгаас шүүгч авчирсан байна
Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна.
Түүний өмгөөлөгч Л.Баттогтох яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй, мөн Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан ч шүүх хуралдаан үргэлжилсэн юм. Харин шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ “Цагдан хоригдож байгаа учир хавтаст хэрэгтэй танилцаагүй. Хавтаст хэргийн хаана юу байгааг мэдэхгүй, танилцах хугацаа олгохыг мөн санхүүгийн мэдлэгтэй өмгөөлөгч нэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүгч түүний хүсэлтийг хүлээн авалгүй хуралдаан үргэлжилсэн юм.
Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны гадна Ардчилсан намын гишүүд болон иргэн Д.Мөнх-Эрдэнийн дэмжигчид түүнд хил хэрэг тохох зохион байгуулалттай шүүх хурал болж байна гэж мэдэгдлээ.
Ардчилсан намын гишүүн Д.Ганбаяр:
-Би ажиглагчаар шүүх хуралдаанд сууж байгаа. Д.Мөнх-Эрдэнэд хил хэрэг үүрүүлэх гээд Архангай аймгаас шүүгч авчирсан байна. Хэрвээ яллавал Улаанбаатарт шүүгчээр үлдээнэ гэсэн байна. Прокурор нь өөрөө Д.Мөнх-Эрдэнэд дээрээс ял өг гээд байна тийм учраас таныг явуулахгүй бол болохгүй нээ гэж хэлсэн байна сая үүнийг Д.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаан дээр хэллээ. Д.Мөнх-Эрдэнийг өмгөөлж байсан хоёр өмгөөлөгч өөр албан тушаалуудад томилогдсон. Одоо ганц Д.Баттогтох гэдэг өмгөөлөгч лайвтай холбоотой асуудлыг өмгөөлж байгаа юм байна. Хүний эрхийн ноцтой зөрчил гарч, улс төрч хүнд зохион байгуулалттайгаар ял тохож байна гэв.
Д.Мөнх-Эрдэнэ шүүгчээсээ татгалзсанаар шүүх хурал нэг цагаар завсарлаад байна.