Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв баталвал гараа хумьсан, тайван, алсуур, он жилийг туулна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Сангийн яамны сайд Б.Жавхлан үг хэлэв.
Тэрбээр “Засгийн газрын байр суурь ойлгомжтой
Есдүгээр сарын 12-нд бид шинэ цагалбараар төсөв өргөн барьсан. Түүнээс хойш 70 хонож байна. Гэнэт өчигдөр төсөв өргөн барьсан юм шиг асуудал үүсэж байгааг бид гайхаж байна. Наймдугаар сард хийсэн тодотгол бол улсын хямрал болсон түгжрэлээс гаръя гэсэн шийдвэр
Энэ 3.5 их наядын тодотголын 2.5 их наядыг нийслэлд зориулж хийсэн. 9-р сард өргөн барьсан нь мөрийн хөтөлбөрөө биелүүлэх төсөв. Мөнгөний бодлоготой нийцүүлж төсөв хийнэ гэсэн асуудал байж болохгүй. Мөнгөний бодлого, төсөв хоёроо зэрэг өргөн барьдаг болмоор юм билээ. 14 мега төслөө явуулах үүднээс олон төслийг хойш тавьсан. 38 нь л шинэ төсөл. Засгийн газар шинэ парламентыг бүсчилсэн хөгжлийн бодлогоо дэмжээд явна гэсэн итгэл үнэмшилтэй байгаа
УИХ-ыг Засгийн газар хүлээгээд сууж байна. Тодотгол нь хуультайгаа зөрчилдөхгүй л байгаасай гэж хүсэж байна. Янз бүрийн асуудалд орчих вий. Тодотгол хийж, алдагдлаа бууруулъя гэж байгаа бол болно. Харин зарим нэг зүйлээ хойш нь тавихаас өөр арга байхгүй. Ойрын зорилго маань нэлээн хойшлох байх. Алдагдалгүй төсөв батлаад, гараа хумиад, тайван, алсуурхан явсан он жилүүдийг туулах байх гэж харж байна. Алдагдалгүй төсөв батлах сонголт бий, маш амархан” гэлээ.