“Өсвөрийн парламент”-д оролцох хүсэлтэй сурагчдыг бүртгэж байна

0

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран “Өсвөрийн парламент” арга хэмжээг 2021-2023 онуудад зохион байгуулсан.

Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент” арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 9-11 дүгээр ангийн 126 сурагчийг оролцуулахаар төлөвлөж, бүртгэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд зохион  байгуулж, хүсэлтийг хүлээн авч байна.

Та хүсэлтээ teenparliament@gmail.com хаягаар илгээгээрэй. ЭНД дарж удирдамжтай танилцана уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *