Б.Жаргалсайхан: Хулгайчуудыгаа хангалттай тэжээж ирлээ. Одоо хүүхдүүдээсээ харамлаад яах вэ дээ

0

Бүгд найрамдах намын дарга Б. Жаргалсайхан
Соёлын сайд Ч. Номингийн санаачилсан “Соёлын
эрхийн бичиг”-ийн талаар өөрийн байр сууриа
илэрхийлжээ.
Тэрбээр “16-18 насны хүүхдүүд гэдэг нь шилжилтийн
насандаа яваа хамгийн чухал анхаарал хандуулах
ёстой үе. Энэ үеийн хүүхдүүдийн хөгжил ихэнхи
айлуудын амьдралын боломжоос шалтгаалаад
орхигддог. Энэ үеийн хүүхдүүдийг голчлон анхаарах
ёстой гэдэг дээр олон жил дэмий орилолдож ирсэн.
Жишээ нь Эммануал Макрон Францын Ерөнхийлөгч
болоод жил бүр хүүхдүүдийн төлөвшил хүмүүжлийг
соёл урлагийн боловсролоор дамжуулж дэмжих
бодлого хэрэгжүүлдэг.
Герман сэргэн мандахынхаа өмнө “Герман хүүхдийг
жилд нэг удаа театрт оруулж байх” төрийн бодлогыг
хэрэгжүүлдэг болсон.
Манайхан болохоор хүүхэд залуучуудад зориулсан
бүхнийг байшин савтай нь хамт хуваагаад идээд
уучихсан шүү дээ. Тэгсэн хэрнээ хулгайчуудыгаа
хангалттай тэжээж ирлээ. Одоо хүүхдүүдээсээ
харамлаад яахав дээ.
Хүүхдүүдийн хзмүүжлийн үр дүн нь өнөөдөр биш арав, хорин жилийн дараа гарна.
Уг нь хүүхдэд төрөөс олгож байгаа 100.000-ийг яг
эрүүл чийрэг зөв Монгол иргэн болгож хөгжүүлэхэд
зориулагдах ёстой байсан юм л даа. Тэгээд ч өсвөр
үеийнхнийг соёл, урлаг, спортоор хүмүүжүүлнэ гэдэг
нь оркжилт гээч тархины тахлын эсрэг хийж байгаа
Вакцин шүү дээ оркуудаа” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *