Mining: Рио Тинто Хятадын батерей солих технологийг Оюу толгойд туршина

0

Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац(SPIC)-тай хамтран Оюу толгойн зэсийн уурхайд аккумлятор солих цахилгаан ачааны машин технологийг ашиглах туршилт хийж эхэлсэн талаар “Mining” онцолжээ.Батерейг солих нь цахилгаан тээврийн хэрэгсэлд машиныг статик цэнэглэх станцаар цэнэглэхийн оронд цэнэггүй болсон батерейг бүрэн цэнэглэгдсэн батерейгаар хурдан солих боломжийг олгодог. Энэхүү технологи нь Хятад даяар уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ачааны машинд аль хэдийн хэрэглэгдэж эхэлжээ.Эхний ачааны машин энэ онд Оюу толгойд ирэхэд бэлэн болсон бөгөөд үлдсэн долоон ачааны машин батерейг солих, цэнэглэх дэд бүтцийн хамт 2025 оны дунд үеэс ашиглаж эхлэх юм байна. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд 13.8 МВт.ц батерейгаар тоноглогдсон, 91 тоннын даацтай уул уурхайн тээвэрлэгч нийт найман машин, батерейг солих, цэнэглэх ажлыг гүйцэтгэх аж. Батерей бүр найман цаг хүртэл ажиллах боломжтой боловч энэ нь гүйцэтгэж буй ажлаас шалтгаалах бол батерейг солих процесс нь ойролцоогоор долоон минут байх аж.Дэлхийн зэс, алтны томоохон ордуудын нэг болох Оюу толгойн зэсийн уурхай нь 2001 онд нээгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь, 66 хувийг нь Рио Тинто компани эзэмшдэг. “Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацтай хамтран ажилласнаар бид Хятадад байгаа хамгийн сүүлийн үеийн технологи, инновацийг ашиглаж, үйл ажиллагаагаа хурдан бөгөөд  хэмнэлттэй нүүрстөрөгчгүйжүүлэх боломжтой болно” гэж Рио Тинтогийн нүүрстөрөгчгүйжүүлэх хариуцсан захирал Жонатон Маккарти хэлжээ.Рио Тинто одоогоор дэлхий даяар 700 орчим ачааны машин ажиллуулж байгаагаас 100 орчим нь жижиг болон дунд зэрэглэлийн ангилалд багтдаг бөгөөд энэ нь 100-200 тоннын даацтай гэсэн үг юм.Цахилгаан машины батарейг тогтмол цэнэглэхийн оронд шинээр цэнэглэгддэг батерейгаар солих технологи нь уул уурхайн төслүүдийг урагшлуулахад, хэцүү газруудад цахилгаанжуулалтын чухал технологи болж чадна.Эх сурвалж: Mining.com

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *