УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөв баталсан хуралдааны тэмдэглэл, гар санал хураалтын дүнг баримтжуулж авахаар УИХ-ын Тамгын газарт ханджээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Тамгын газарт төсөв батлахтай холбоотой цаасан болон дүрс бичлэгийг авах хүсэлтээ хүргүүлжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2025 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийг эцэслэн баталсан хуралдааны тэмдэглэл, гар санал хураалтын дүн, чуулганы танхимд тухайн үед байсан, санал өгсөн дүрсийг баримтжуулж авахаар УИХ-ын Тамгын газарт ханджээ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа дараах албан бичгийг оруулсан байна.