Улсын эмнэлгүүд хүүхэд, өндөр настан, жирэмснээс бусад иргэдийн шүдийг төлбөртэй үзэхээр болжээ
18-аас дээш насны хүмүүс улсын эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчлүүлсэн тохиолдолд төлбөр төлдөг болсон талаар мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад, ” Урьдчилан сэргийлэх үзлэгээр 6-12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл 74 хувьтай гарсан. Уг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний үр дүнгээс хамаарч улсын эмнэлгүүд өндөр настан, жирэмсэн болон 0-18 насны хүүхдээс бусад иргэдэд шүдний эмчилгээг төлбөртэй хийхээр болсон.
Тухайлбал, 0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр болсон. Харин бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлнө” гэв.
Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насныхны жилд 3 удаа үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг хүүхэд, зорилтот бүлгийн иргэдэд шилжүүлэхээр болжээ.