ИХ ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГОО НУУН ДАРАГДУУЛЖ, ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43621, мөрдөн байцаалтын 4326 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 72 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 24, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг, Эдийн засгийн эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг, Авлига албан тушаалын болон Цэргийн албаны эсрэг тус бүр нэг хэрэг байна.