ХЭҮК, Цахим хөгжлийн яам хамтран “Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна

0

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан ХЭҮК, Цахим хөгжлийн яам хамтарсан шалгалт хийж байна. 

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэд шалгалтын удирдамжийг танилцуулан эмнэлгийн удирдлага, холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг гаргуулсан байна.

Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *