Н.Учрал: Төрийн өмчит компаниудын эрхзүйн реформыг хийнэ
Засгийн газрын хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит компаниудын эрхзүйн реформын танилцуулгыг хийлээ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд зайлшгүй реформ хийх шаардлагатай болж хувирсан байна….Өндөр зарлагатай, хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээг авах ёстой…Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрхзүйн реформыг хийнэ хэмээн тусгаж өгсөн. Өнөөдрийн байдлаар таван төрийн өмчит компани ашигтай ажиллаж байна” гэв.