Капитрон банк ТОП-100 аж ахуйн нэгжээр найм дахь жилдээ тодорлоо

0

Монгол Улсын Засгийн газар, MYXAYT-аас Монгол Улсын 2023 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийг тодруулснаас Капитрон банк 58 дугаарт эрэмбэлэгдлээ.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, ашиг орлого, ажлын байр, төсөвт төвлөрүүлсэн татвар шимтгэл зэрэг үзүүлэлтүүдээс тэргүүлсэн үндэсний компаниудыг шалгаруулан өргөмжилдөг тус шагналд Капитрон банк нь сүүлийн 8 жилийн турш тасралтгүй шалгарч, байр сууриа хадгалсаар байна.
Капитрон банкны санхүүгийн голлох үзүүлэлтүүд жил бүр тогтвортой өсөж, банкны системд эзлэх байр сууриа тэлсээр 2023 онд нийт активын хэмжээ өмнөх оноос 18.3%-иар өсөж 2.3 их наяд төгрөгт, татварын дараах цэвэр ашиг 56.3%-иар өсөж 35.4 тэрбумд хүрлээ. Түүнчлэн
банкны тайлант жилийн орлогын хэмжээ, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг хөрөнгийн хэмжээ зэрэг чухал үзүүлэлтүүд банкны хэмжээнд тогтмол өссөөр байна.
Капитрон банкны тогтмол өсөж буй санхүүгийн үзүүлэлтүүд, тогтвортой үйл ажиллагаа, дэвшилтэд технологид суурилсан дижитал үйлчилгээнүүд, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр зэрэг нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхэд нөлөөлжээ.

Тайлант 2023 оны онцлох ажлуудаас дурдвал:

  • “CTRL+S” хадгаламжийн урамшуулалт аяны хүрээнд 100,000,000 төгрөгийн супер урамшууллын эзэн тодруулж, мөн бусад 10 харилцагчаа урамшуулав.
  • Нидерландын нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл (PCAF)-д
    элсэж, Монгол Улсаас элссэн хоёр дахь байгууллага болов.
  • БНХАУ-д зохион байгуулагдсан “Ченгду 2021” олон улсын спортын наадамд оролцсон Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллав.
  • Дижитал банкаа “Ирээдүйд шилж” уриатайгаар шинэчилж, илүү хялбар, хурдан, хүртээмжтэй болгож, банкны үйлчилгээг харилцагчдадаа улам ойртуулав.
  • Олон улсын үнэлгээний “Мүүдиз” www.moodys.com агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ хийлгэж, “ВЗ” үнэлгээг 5 жил дараалан хангаж ажиллав.
    Бид ирэх жилүүдэд нийгэм, эдийн засаг, цаашлаад улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтын үнэ цэнтэй түүхийг бүтээхийн тулд хичээнгүйлэн ажиллах болно.
    Капитрон банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн системд
    тогтвортой өсөлттэй ажиллаж, банкны системд эзлэх байр сууриа улам бэхжүүлсээр 100 жилийн түүхтэй банкны салбарын 23 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй нь бидний бахархал юм.
    Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *