Хан-Уул дүүрэгт халтиргаа ихээр үүсдэг 46 байршилд хайрга, давстай савыг байршуулжээ
Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ, үйлчилгээний 13 байгууллага ажилладаг. Нийт 11 зориулалтын агуулахад 1718.5 тонн давс, 735 тонн бодис нөөцөллөө. Мөн үргэлжлүүлэн давс, бодисын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Халтиргаа гулгаа ихээр үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам талбайд давс цацах, чийгшүүлэх, автомат шүүрдэгчтэй камаз 4, давс цацах төхөөрөмж 15, авто замын хунгарласан их хэмжээний цас, мөсийг түрэх, хусаж цэвэрлэх зориулалттай 2 автогрейдер, 9 ковш зэргээр цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг бүрдүүлжээ.
Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 818 тонн давс, 627 тонн бодис нөөцөллөө. Эдгээр давс, бодисоо Геологи судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ болон ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораториор баталгаажуулсан байна. Давс, бодисыг ус, чийгээс хамгаалахын тулд дүүргийн өөрийн эзэмшлийн болон түрээсийн агуулахад хадгалсан.
Тус дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаа ихээр үүсдэг онцлох 60 байршилд давс бодис агуулах сав байршуулсан байна. Явган замын цас, мөсний цэвэрлэгээнд гар бичил цас үлээгч, ховхлогч төхөөрөмж 25, бичил шүүртэй ногоон машин 4, гар бичил шүүртэй төхөөрөмж 30, авто замын цас, мөсний цэвэрлэгээнд давс, бодис цацах машин, төхөөрөмж 15, шаардлагатай машин механизм 14, авто замын нуух цэвэрлэгээний том оврын шүүртэй 8 машины бэлэн байдлыг хангажээ. Баянгол дүүргийн өвлийн цэвэрлэгээ, үйлчилгээнд зам талбайн үйлчлэгч 202, оператор, жолооч 51 хүн ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 1471 тонн давс, 1327 тонн бодис нөөцөллөө Мөн Баянзүрх дүүрэг түгжрэл ихтэй, зай талбай багатай болон үүсмэл цэг их үүсдэг байршлуудад хог ачиж тээвэрлэхэд зориулсан шахагчтай бункерийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Ингэснээр цаасан хог хаягдлын эзлэхүүний хэмжээ 30 хүртэлх хувиар буурах боломжтой гэж үзжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС