550 гаруй мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ
Баруун аймгуудад мал ихээр хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар хамтран зургаан бүлгийн 17 этгээдэд холбогдох 26 удаагийн үйлдлээр 284 толгой бод, 278 толгой бог мал хулгайлсан үйлдлийг тогтоон, дайчлан баривчилжээ.
Мал хулгайлах гэмт хэрэг хийсэн эдгээр иргэд нь 18-55 насны эрхэлсэн тодорхой ажилгүй, туслах малчид байжээ. Тэд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тус гэмт хэргийг үйлджээ. Тухайн этгээдүүд нь малыг бэлчээрээс нь туух, тээврийг хэрэгслээр зөөх, бэлчээрт нь нядлах зэргээр тээврийн хэрэгсэлд ачин зөөдөг болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.