Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өсжээ
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар манай улс 303,4 мянган тонн нүүрс экспортлоод байна. 2024 оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 68,684.3 мянган тонн хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өсжээ. Ташрамд дурдахад, Монгол Улс энэ онд нийт 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй.