МҮХАҮТ их хурлаа хуралдуулж, ерөнхийлөгчөө шинээр сонгоно

0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ ээлжит бус XXII их хурлаа энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар болжээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иймд түүнийг чөлөөлж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ. Их хуралд оролцох гишүүдийг энэ сарын 20-27 ны ажлын өдрүүдэд бүртгэж, мандат олгох юм байна.

Их хуралд мандатын эрхтэй оролцох гишүүдэд дараах шаардлага тавигдаж буй аж. МҮХАҮТ-ын дүрмийн 6.4-т “Үндэсний танхимын гишүүд Их хуралд өөрөө буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж оролцоно. Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно” заажээ.

МҮХАҮТ нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *