Төрийн байгууллага, албан тушаалтан иргэний өргөдөл, гомдлыг шийдэхгүй байх нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх
чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт
тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх
хүний эрхийн хэрэгжилт*-ийн талаарх хяналтын
сонсголыг зохион байгууллаа.
УИХ-ын 22 гишүүний хүсэлтийн дагуу зохион
байгуулсан уг сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг
даргалж, ХЭУК-оос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус,
хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой
хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага,
албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн
дүгнэлтийг танилцуулсан юм.
Сонсголын үеэр өмгөөлөгч асан н.Нямзундуй одоо
маш түгээмэл гарч байгаа хүний эрхийн зөрчил
болох төрийн байгууллага, албан тушаалтан ард
иргэдийн гомдлыг хуулийн дагуу шийдэлгүй хохироодог явдлыг эруудэн шүүлтийн нэг хэлбэр гэсэн гэсэн нь анхаарал татсан юм. Тэрбээр Эрүүдсэн шүүлтээс ангид байх, хүний эрхийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хуулийн дагуу, цаг хугацаанд нь шийдэхэд онцгой анхаарах ёстой.
Эндээс л бүх юм эхлэх ёстой. Хэрвээ ингэж чадвал
эрүүдэн шүүлт, шат, шатандаа дор, дороо таслан
зогсоогдох боломжтой юм. Тэгээд ч УИХ-ын тухай
хуульд “УИХ-ын үндсэн зорилт бол ард түмний
засаглах эрхийг хангахад оршино гэж заасан. Иргэн
хүн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан
гомдлоо шат шатанд нь хуулийн дагуу шийдүүлж
чаддаг байх нь ард түмэн төрийн эрхийг барьж,
засаглаж чадаж байгаагийн нэг том шинж гэж үздэг.
Ингэж чадвал ард түмэн засаглах эрхээ эдэлж байна
гэж би үзэж байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр
иргэдийн ихэнх нь төрийн байгууллага, албан
тушаалтанд тавьсан гомдлоо цаг хугацаанд нь,
хуулийн дагуу шийдүүлж чадахгүй, хад мөргөж, гацаж
байгаа.
Илт хууль бусаар шийтгэл ногдуулах, зөрчигдсөн
эрхийг нь хуулийн дагуу сэргээн эдлүүлэхгүй байх нь
эрүүдэн шүүлтээс ялгаа байхгүй” гэсэн бөгөөд өөрөө
өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа өмгөөлөгчид
хамаардаггүй ззйл ангиар шийтгүүлж байснаа жишээ
болгож ярьсан.