Ч.Баттогтох: Гунигтай нь өдөрт 14 хүн хорт хавдрын улмаас ХСҮТ-д нас барж байна

0

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөл,
урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл
Мэндийн Яаманд зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол улс дахь хавдрын нөхцөл байдлын талаар АШУУИС-ийн багш, Анагаах ухааны
доктор, дэд профессор Ч.Баттогтох мэдээлэл хүргэв.
Манай улс 100,000 хүнд ногдох хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгааг тэрбээр хэлж байлаа.
Тухайлбал Хавдар Судлалын Үндэсний Төв (XCYT)-д өдөрт 14 хүн хавдрын өвчлөлөөр нас барж байгаа талаар харамсалтай мэдээллийг хэлэв.
Мөн Вирус, бактери нь янз бүрийн өвчлөл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хурц хүнд өвчлөлийн шалтгаан болж байдаг хүчин зүйл.
Зарим бичил биет, вирус нь хүний биед хорт хавдар үүсгэх чадвартай. Тухайлбал Хүний Папиллома Вирус нь хүн ба амьтны дунд нэлээд тархалттай байдаг.
Хүнд тархдаг ХПВ-ийн 200 орчим хэв шинж бий. Үүнээс 50 орчим нь бэлгийн хавьтлаар эрэгтэй, эмэгтэй хүйс харгалзахгүй дамжина.
Вирусийн хорт хавдар үүсгэх нөлөө нь ханиад томуугийн вирус шиг “Өнөөдөр халдвар авлаа, маргааш хорт хавдар тусна” гэж хурдан илэрдэг зүйл биш.
Манай улс 100,000 хүнд ноогдож байгаа хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгааг дээр дурдсан.
Тэргүүлж байгаа хорт хавдруудын дотор вирусийн шалтгаант хорт хавдар эрэгтэй, эмэгтэй хүмүүст нэг номерт орж байгаа. Жишээлбэл гепатит В, С, Дельта гэх мэтчилэн.
Дараагийн хамгийн том халдварын шалтгаант хорт хавдар бол ХПВ-ийн хамааралт хорт хавдрууд юм. Түгээмэл тохиолддог нь умайн хүзүүн хавдар учраас нэлээд жишээ авдаг. Үүний зэрэгцээ ХПВ нь

  • ам залгиур
  • амьсгалын эрхтэн тогтолцоо
  • шулуун гадас зэрэг олон эрхтэнд хорт хавдар үүсгэдэг болохыг дэлхийн олон орны
    хавдар судлаач, вирус судлаачид тогтоосон.

Вирусийн нэг онцлог нь удаан явцтай буюу хорт хавдар үүсгэдэг вирусууд нь олон арван жилээр “орших” шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүний биед удаан хугацаанд оршиж, улмаар Xopт xaвдрыг үүсгэх эрсдэлтэй” гэлээ.
“Гепатит В, ХПВ-ийн вакциныг анагаах ухаанд хорт хавдраас сэргийлж чадах дархлаажуулалт гэж үздэг”
Үргэлжлүүлэн “Хамгийн гунигтай жишээ бол ХСҮТ-д өдөрт 14 хүн хавдрын өвчлөлөөр нас барж байна.

Өдөрт нас барж байгаа 14 хүнийг хорт хавдрын ангиллаар авч үзвэл “хамгаалж болох хавдар” байсан. Халдварын шалтгаант хорт хавдар гэсэн үг.
Тухайлбал гепатитийн В вируст шинжлэх ухаан рекомбинант вакцин гаргаж авч, дөнгөж төрсөн нярайд тариад эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл халдвар цусаар дамжих эрсдэлтэй байдаг тул эрт хийдэг.
Тэгэхээр гепатит В, ХПВ-ийн вакциныг анагаах ухаанд хорт хавдраас сэргийлж чадах дархлаажуулалт гэж үздэг. Олон жил хүний биед оршиж, хорт хавдар үүсгэдэг
вирусийн халдвараас сэргийлдэг вакцин байх нь.
ХПВ-ийн эсрэг вакцин нь хорт хавдраас сэргийлдэг. Дэлхийн анагаах ухаанд вакциныг нэвтрүүлээд 2030 он гэхэд зарим орон умайн хүзүүний хавдаргүй болно гэж зарлаж байна” хэмээв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *