Улсын хэмжээнд өнгөрсөн онд БЗХӨ-ний 10,245 тохиолдол бүртгэгдсэн байна

0

Өнгөрөгч онд Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10,245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4,206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3,579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2,437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.

Хэрэв эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/ БЗДХ-ын кабинетад ажлын цагийн хуваарийн дагуу хандахыг НЭМҮТ-өөс зөвлөв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *