Ч.Хүрэлбаатар: 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж, Засгийн газрын бодлого үр дүнгээ өгч байна

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

https://youtu.be/oDfBl3ZiU7Q

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш зургаан сар өнгөрсөн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Тухайн үед Монгол улсын валютын нөөц 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол одоо 3 тэрбум 438 сая долларын нөөцтэй болоод байна. Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор нүүрсний экспорт нэмэгдсэн. Цар тахлын 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн. Нүүрстэй холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна.

Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Энэ нь өрсөлдөөнд оруулж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Тухайлбал, нэг тонн 9.5 доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 доллароор зарагдаж байх жишээтэй.

Зургаан сарын дараах үйл ажиллагаа эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай байгаа. Бүртгэгдсэн гэрээний дагуу хилээр гаргана.

Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *