Нөөцийн махыг гуанзууд авч, иргэдэд хүрэхгүй байгааг УИХ-ын дарга анхааруулав

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

-Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайлан
-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Э.Батшугар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоног болгон хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ. 

Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ” Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар УИХ-ын Төсвийн байнгын хороо анхаарах хэрэгтэй. Алтны үнэ рекорд дээд түвшиндээ хүрч 2000 ам.доллар давлаа. Нүүрсний гаралт нэмэгдэж байна. Ноолуурын ханш өсөж байна. УИХ баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй. Х.Болорчулуун сайд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Инфляци маш өндөр байна. 12.2 хувьтай байна. Махны үнэ инфляцын тал хувийг эзэлж байна. Махны үнэ өндөр байна. Нөөцийн мах гуанзуудаар зарагдаж, ард иргэдийн гар дээр очихгүй байна. Үүнийг Засгийн газрын гишүүд анхаарч ажилла. Бид махны үнэ ярихгүй бол өөр хэн ярьж хийх юм бэ. Одоо ингээд найран дундаа байгаад байж таарахгүй” хэмээн анхааруулж, зэмлэсэн юм. 

Ингээд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг сонссоноор хуралдаан үргэлжилж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *