Ухаа худаг бол дараагийн Засгийн газраас асуух ам

0
odjargal-zlb

Төр гэхээсээ төрийн бодлого тогтвортой байх ёстой гэдэг үнэн. Нэг нь огцроход нөгөө нь ажлыг үргэлжлүүлж байх учиртай. Үнэхээр тэгж чаддаг бол хэн хүнд улс төржих шаардлага гарахгүй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өдгөө огцорч, үүрэг гүйцэтгэгчийн статустай ажлаа явуулж байна. Маргааш МАН-ын Бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл ирлээ.

Шинэ Засгийн газар бүрдэх нь цаг хугацааны асуудал. Харин тэдний үргэлжлүүлэх ёстой сэдэв юу вэ. Хамгийн эхнийх нь Ухаа худаг.

Учир нь улс төрийн халуун сэдэв гэдэгтээ ч биш, Ухаа худгийг идэвхийлэн хөндөхтэй зэрэгцэж л Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорлоо гэсэн мессеж хангалттай түгсэн. Түгсэн, түгээснээс эс шалтгаалж давхцал л бол давхцал юм. Мэдээж Тавантолгой бол нэг биш Засгийн газар огцрохтой давцхаж байсан сэдэв гэдэг нь үнэн.

Одоогийн байдлаар Ухаа худагийн лиценз хуулийн дагуу олгогдсон эсэхийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг дүгнээд байгаа. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийг ахалж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцээгүй. Хэлэлцэхгүй байхаар нь хоёр боть ном болгож хэвлээд УИХ-ын гишүүдэд тараасан. Яг тэр долоо хоногт нь Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний асуудал сошиалд гарч ирсэн гэж З.Энхболд дүгнэсэн.

Мөн энэ оны хоёрдугаар сард ЕТГ-ын дарга асан З.Энхболд Ухаа худгийн асуудлыг дэвшүүлж тавьсан. Удалгүй ЗГ ажлын хэсэг байгуулсан. Түүний дараа ММС групп нь Ухаа худгийн лицензийг шууд бусаар барьцаалж, 350 сая ам.долларын өрийн бичиг гаргасан давхцал ч анхаарал татаж байлаа.

Ерөнхий сайдын хувьд түүнийг огцруулах шалтаг биш шалтгаан нь Ухаа худаг, Тавантолгой, MCS гэдгийг ярьж яваа. Энэ үнэхээр үнэн бол, дараагийн ЗГ энэ тухай хөндөхгүй нь логикийн хувьд ойлгомжтой юм.

Тийм ч учраас дараагийн Засгийн газар Ухаа худаг дээр эхлүүлсэн сэдвийн эцсийг үзэх улс төрийн төдийгүй зарчмын үүрэг хүлээж байна. Шалгаад, дүгнээд, хуулийн дагуу шийдчихэж чаддаг төртэй сэн бол зах замбараагаа алдсан улстөржилт, талцад хуваагдал нийгэмд үүсэхргүй нь мэдээж.

УИХ-аас зэрэгцээд ажлын хэсэг байгуулсныг С.Баярцогтын худ П.Мөнхтулга ахалсан. ЗГ-ын дүгнэлтийг тоогоогүй бол одоо найдлага энэ ажлын хэсэг дээр төвлөрөх юм. Мөн Засгийн газар солигдсон ч УИХ дээрх бүтэц хэвээр үргэлжилнэ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл бол ажлаа өгнө. Тэрбээр 18 жилийн дараа Тавантолгойн асуудлаар дүгнэлт гаргах анхны ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсаныг дурдаад, итгэж найдаж байгаагаа өөрийн сошиал хуудаст илэрхийлсэн байгаа юм.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *