Онцгой байдлын албан хаагчид 3 тэрбум 165 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ. Онцгой байдлын албан хаагчид 154 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 165 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Гал түймрийн дуудлага БЗД-20, СБД-7, СХД-21, ХУД-4, БГД-6, ЧД-4, НД-4, Төв аймаг-1,БНД-1, БХД-1 ирсэн байна. Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.