ОБЕГ: Говь-Алтай аймагт 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд оллоо

0

Говь-Алтай аймаг, Халиун сум Гүү бариач багийн “Шантын гол” гэдэг газар тус сумын харьяат малчин Л нь 11.23-ны өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ аймгийн төвийн чиглэлд мориор 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 05:00 цагт ОБЕГ хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчид очиж, Хантайширын нуруу, Зайврын ам, гэдэг газруудаар  нийт 70 км газар эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд байсныг ар гэрийн төлөөлөл олж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *