Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд арьс ширний үйлдвэрүүдэд ажиллалаа

0

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнгөрсөн 2022 оны аравдугаар сард арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд түүхий эдийн бодит нөөц, үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлын хэрэгцээг тооцож, “Эмээлт эко” аж үйлдвэрийн паркийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгоод буй. Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Д.Батлут, Д.Өнөрболор нар өчигдөр (2023.04.05) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим арьс ширний үйлдвэрүүдэд очиж, нөхцөл байдалтай нь танилцлаа.

Эхлээд “Булигаар” ХК-ийн үйлдвэрийн байранд очсон юм. Тус компани нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэд боловсруулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд борлуулдаг юм байна.

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Бид өнөөдөр зөвхөн арьс, шир л боловсруулж байна. Арьснаас маш олон төрлийн түүхий эд гардаг. Арьсан бүтээгдэхүүнээс гадна цавуу, саван болон төрөл бүрийн бордоо үйлдвэрлэх боломж бий. Гэвч үйлдвэрээ өргөжүүлэх газар байхгүй. Үйлдвэрүүдийг “Эмээлт эко” парк руу нүүлгэх гэж байгаа нь маш зөв шийдвэр болсон. Төрөөс “Эмээлт эко” паркийн дэд бүтцийг бүрэн шийдчихвэл бид өнөөдөр ч нүүхэд бэлэн. Нүүсний дараа үйлдвэрээ өргөжүүлж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах кластер маягаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх, цаашлаад олон улсад ч өрсөлдөх боломж бий” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *