Допинг илэрсэн нэг бөх нь Улсын арслан Э.Оюунболд байж болзошгүй байгаа юм
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрчээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, допинг илэрсэн нэг бөх нь Улсын арслан Э.Оюунболд байж болзошгүй байгаа юм. Э.Оюунболдын хувьд 2019 оны наадамд түрүүлж аварга болж байсан ч допингийн шинжилгээнд бүдэрч цолоо хураалгаж байсан. Тухайн үед өөрийгөө допинг хэрэглээгүй хэлмэгдсэн хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл энэ удаагийн допингийн шинжилгээ А сорьцын шинжилгээ байсан. Тиймээс заавал Б сорьцын шинжилгээ авч допинг илэрсэн эсэхийг батлах ёстой. Харин Б сорьцыг бөх өөрөө өгөөгүй тохиолдолд шууд допинг илэрсэнд тооцдог. Иймд Улсын арслан Э.Оюунболд “допинг хэрэглээгүй учраас хоёр дахь шат буюу Б сорьцын шинжилгээгээ өгнө” гэжээ.