“Приус” машин унадаг хүн 144,000 төгрөг, “лексус 570” унадаг хүн 752,400 төгрөгийн албан татвар төлнө
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль нь татварын анхны багц хуулийн нэг бөгөөд 1992 онд батлагдсанаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оролгүй 33 дахь жилдээ мөрдөн ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам, авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүйд хүрээд байна гэж НЗДТГ-аас мэдээллээ. Тиймээс 2025 оны нийслэлийн төсвийн төсөлд татвар нэмэгдүүлэх тухай тусгасан бөгөөд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх аж.
Зураг1. АТБӨЯХАТ-ын орлого, татвар төлөгчийн тоо, тээврийн хэрэгслийн харьцуулсан судалгаа /2020-2024 он/
Албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор дараахь 4 төрлийн тээврийн хэрэгслийн хувьд жилд төлөх АТБӨЯХ-ийн татварын хэмжээг харьцуулан харуулж байна.
Зураг 2. АТБӨЯХАТ-ын харьцуулалт.
Тухайлбал, Prius маркийн авто машины хувьд жилд 36.0 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 144.0 мянган төгрөг, Lexus 570 маркийн авто машины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 752.4 мянган төгрөг, Huindai Porter авто машины хувьд жилд 30.0 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75.0 мянган төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд “0” хувийн албан татвар төлөх тооцоолол гарч байна.
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
№ | Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл | Жилд ногдуулах албан татварын хэмжээ/төгрөгөөр/ |
1 | 2 дугуйтай мотоцикл | 6,000 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 9,000 |
3 | Суудлын авто машин:а/2001 см3 хүртэлб/2001-3001 см3 хүртэлв/ 3001 см3 болон түүнээс дээш | /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/96108132 |
4 | Микробус/15 хүртэл суудалтай | 35,000 |
5 | Автобус | 52,000 |
6 | Ачааны машин:1/1 хүртэл тооны даацтай2/ 1-2 тн-ын даацтай3/ 2-3 тн –ын даацтай4/ 3-5 тн-ын5/ 5-8 тн-ын6/ 8-10 тн-ын7/ 10-20 тн-ын8/ 20-30 тн-ын9/ 30-40 тн-ын10/ 40-50 тн-ын11/ 50-60 тн-ын12/ 60-70 тн-ын13/ 70-80 тн-ын14/ 80-90 тн-ын15/ 90-100 тн-ын16/ 100 тн-оос дээш даацтай | 75,000105,000135,000165,000240,000270,000300,000420,000540,000660,000840,000960,0001,080,0001,200,0001,320,0001,440,000 |
7 | Тусгай зориулалтын автомашин | 48,000 |
8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 42,000 |
9 | Бага оврын трактор | 21,000 |
10 | Чиргүүл/даацын 1 тонн тутамд | 16,500 |
11 | Цахилгаан тэжээлт автомашин | 0 |